M



ONGOLIAN

Монгол хэлээр



АРИУН РУДЫН СҮМ


Rude буюу “Rood” гэдэг нь эртний англи үг бөгөөд Кристийн дүртэй загалмай гэсэн утгатай.


Дэвид Хаан 1129 онд анх удаа энэ газарт сүм байгуулж байсан боловч 1406 онд галд шатаж сүйрсэн аж. Үүний дараахан Шотландын Лорд Чамберлэйний хандиваар нэгэн шинэ сүмийг цамхагийн хамтаар 1414 он гэхэд барьж дуусгажээ. Шотландын дугуй баганатай сүмийн энэ хэсэг, готикийн дугуй хэлбэртэй үүд, жинхэнэ хар модон гуалингаар хийсэн дээвэр зэрэг нь хэдийгээр олон удаа өөрчилж байсан ч анх баригдаснаас ялгаагүй харагдана.


Сүмд мөргөл үүлдэхэд зай бага байсан учраас Мэйсон мастер Жон Коуттсын мэргэн удирдлага дор нутгийн худалдаачид 1507-1546 оны хооронд сүмийн найрал дууны хэсгийг (зүүн талд) өргөтгөн барьсан.


Сүмийн хоёр тэргүүн болон тэдний дагалдагчдийн хооронд гарсан хэрүүлээс болж, 1656 онд сүмийг хоёр хэсэг хувааж, Зүүн болон Баруун гэсэн хоёр сүм болгон хоёр тэргүүнээр хоёр сүмийг толгойлуулжээ. Энэ байдал 1935 он хүртэл үргэлжилсэн. Энэ нь хоёр сүмийн мөргөлчид нэгдэн нэг сүмийн тэргүүний удирдлага дор мөргөл үлдэх болсноор больжээ.


1936-1940 онд сүмд томоохон засварын ажил хийгдсэн. Сүмийг хоёр хувааж байсан ханыг буулгаж, хоёр богино жигүүрийг өргөтгөж, найрал дууны хэсэг болон дуганы шалыг өндөрсгөхийн зэрэгцээ сүмийн найралд дууны хэсгийн доор агуулах болон хурлын танхимыг барьсан.


1965-1968 онд нэмэж засварын ажил хийгдсэн. Хэд хэдэн цонхны чулууг шинэчилж, өмхөрч муудсан олон тооны чулууг сольж, чулуун бүтээлийг бүхлээр нь янзалж, халалтын системийг шинэчилсэн. 1970 онд цамхаг дээр байрлах 6 хонхийг сольж, дахин өлгөсөн. Чингэснээр эдгээр хонхийг гар аргаар буюу механик аргаар өлгөх боломжтой болсон юм. 1987-1993 онд 1,250,000 фунт стерлингийн өртөг бүхий томоохон нөхөн сэргээх засварын ажил хийгдсэн.


Шотландын Хатан Хаан Мэри энэ сүмд мөргөж, Жон Нокс энд ном айлдаж байсан. Мэри Хатны хүү Шотландын VI Жэймс Хаан нярай байхдаа 1567 оны 7 дугаар сарын 29-нд энэ сүмд Хаан ширээнд заларч байсан. Тэрбээр Хатан Хаан Элизабетийн нас барсны дараа буюу 1603 онд Английн I Жэймс Хаан болон өргөмжлөгдсөн. Чингэснээр Лондон хотод байрлах Уэстминстер Аббэй сүмээс гадна Британийн Хаадын хаан ширээнд суух ёслол болж, тогтмол мөргөл үйлдэж болдог сүмээр ганцхан Ариун Рудын сүмийг болгожээ.



ҮҮНИЙГ СҮМЭЭС АВЧ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

www.holyrude.org